УИХ-ын 1995 оны 29-р тогтоолоор Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Хангай нуурын ар хэсэгт Орхон голын эхэнд д.т.д 2700-3765 м өргөгдсөн эргэн тойрон их тайгаар хүрээлэгдсэн , галт уулын дэлбэрэлт, тиктоник хагарал, суултын явцад үүссэн цар хэлбэрийн хүнхэрт орших Найман нуур хэмээн алдаршсан Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Дөрөө, Шанаа, Мухар гэх өвөр хоорондоо газрын гүнийн судлаар холбогдсон, цэнгэг усны их нөөц бүхий өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт сайхан нутгийг Байгалийн дурсгалт газрын ангилалд оруулан хамгаалалтанд авсан. Энд урт жалгын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоо нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд, Шуранги Гятруун Битүүт, Зэгст улаан, Цэгээний гэх нуранги хуниас бүхий сүрдэм сайхан газрууд бий.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ