Орхоны хөндий БЦГ

Ерөнхий танилцуулга

Орхоны хөндийг  2006 онд өндөр уулын ойт хээр, голын хөндийн татмын нуга түүний  экосистемээр БЦГазрын ангиллаар улсын хамгаалалтанд авсан. Түүх соёлын дурсгалт зүйлсэээрээ Дэлхийн соёлын өвийн хамгаалалтанд орсон нутаг.

Нийт 364358 га нутгийн 11500 га нь Хүйсийн Найман нуурын дурсгалт газар эзэлдэг. Цогцолборт газарт нутгийн оршин суугчид  уламжлалт мал аж ахуйгаа эрхэлдэг. Хамгаалалттай газарт 2 аймаг, 6 сум: Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумд, Архангай аймгийн Хашаат Хотонт сумын нутгийг хамран оршдог.