2022 оны 10-р сарын 28-30 ны өдрүүдэд болсон АТМ аялал жуулчлалын эвэнт арга хэмжээнд оролцлоо. Арга хэмжээнд Өвөрхангай аймгаас 26 ААН стент авч байршлын бүтээгдэхүүнээ танилцуулж, тур операторуудтай гэрээ байгуулах, Монголын АЖХ-ноос зохион байгуулсан сургалт, уулзалт бусад арга хэмжээнд  идэвхитэй оролцлоо. 

Тус эвэнтийн өдрүүдэд БОАЖСайд Б. Бат-Эрдэнэ зочлон ирж Хархоринд нисэх онгоцны буудал барих ажилд тусгайлан анхаарч, олон улсын нислэгтэй болоход аялал жуулчлал сэргэх таатай боломж бүрдэх талаар мэдээлэл өгсөн.

АТМ арга хэмжээнд оролцож байгаа газар ашиглагч нартай уулзаж хамгаалалтын захиргаанаас хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийн мэдээлэл өгч 4 тур оператор компанитай түр нэвтрэх хураамжийн ваучерийн гэрээ байгууллаа.

Тус эвэнтийн түнш аймгаар Булган аймаг ажиллаж урлаг соёлын арга хэмжээгээр үйлчиллээ.     

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now