Зөвөлгөөн Улаанбаатар хот Мөнх тэнгэр-2 жуулчны баазад 2022.10.27-ны 10:00 цагт эхлэж, Өвөрхангай аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч болон төр захигааны байгууллагын төлөөлөл оролцлоо.
- Орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого чиглэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр /Байгаль орчин, аялал жуулчлалын яам, АЖБЗГ-ын мэргэжилтэн Оюунчимэг/
- Орон нутгийн аялал жуулчлалын нөөц, түүнийг аялал жуулчлалын эргэлтэд оруулах боломж /Монголын аялал жуулчлалын холбоо Буянбадрах /
- Орон нутагт зочлох үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ? /Халиун Хотелог.мн/
- Байгаль орчин аялал жуулчлалын газраас хэрэгжүүлж байгаа бодлого /БОАЖГазар мэргэжилтэн Мөнхсүрэн /
- Орхоны хөндий дахь аялал жуулчлалын өнөөгийн байдал /Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Р.Амартүвшин /
- Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт /Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа мэргэжилтэн Үүрийнтуяа / нарын илтгэлийг сонслоо
Аялал жуулчлал эрхлэгч нар энэ салбарыг дахин сэргэхэд Төр засгаас авах арга хэмжээний болон хуулийн зохицуулалтын талаар БОАЖЯ-ны мэргэжилтнээс асууж, хуулинд санал оруулах боломжийг асууж байлаа. Мөн энэ зөвөлгөөнөөс гарсан зөвлөмжөөс гарах саналаас хуулинд нэмэлт оруулах саналд тусгахад анхаарч ажиллахыг хүслээ.