2022 оны 06 сарын 16
Орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн ажлын хүрээнд БОАЖГ-ын баталсан удирдамжаар Бат-Өлзий сумын аялал жуулчлалын маршрутын дагуух Цагаан гол, Могойт, Цагаанхайрхан Хүрхрээ, Хашаат Цайдам, Ширээт нуур орчмын хог цэвэрлэгээ амжилттай хийж гүйцэтгэлээ.
Хархорин Орхон гол, Төвхөн, Хойд-Агуйт Хустын хог цэвэрлэгээ бүрэн хийгдээгүй, амралтын өдрүүдээр хийгдэх төлөвтэй байна. Одоогоор 3 бүлэг нөхөрлөл, малчин иргэд, 7 техник гарч, Хамгаалалтын захиргаанаас 100 л түлш зарцуулсан. Бат-Өлзий ЗДТГ 60 ш бээлий шуудай, Хүрмэнчулуу нөхөрлөл хог тээвэрлэх шатахуунын зардлаа өөрсдөө гаргаж ААН-үүдээ хамруулсан, Могойтын цагаан хайрхан жуулчны бааз 20 л шатахуун, Зэсмэн ХХК сургуулийн 60 хүүхдийн хүнсний зардал гаргаж хамтран оролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ