2022 оны 01 сарын 13
Орхоны хөндийн БЦГ-ын Менежментийн зөвлөлийн 2022 оны эхний хуралдаан зохион байгуулагдлаа.
Менежментийн зөвлөлд хамгаалалтын бүсийн 6 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, аймгийн БОАЖГ-ын дарга, Сум дундын ойн ангийн дарга, Дэлхийн өв ОХСДГ-ын дарга, Аялал жуулчлалын холбооны тэргүүн, Хамгаалалтын захиргааны дарга нарын бүрэлдэхүүн хамаардаг бөгөөд Хамгаалалтын захиргааны өмнөх жилийн хийсэн ажлын тайлан сонсон, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа тусган хэлэлцэн баталлаа.
Энэ удаагийн хурлаар ТХГН-т байгуулагдаад байгаа Отоглох цэгийг эзэнжүүлэх, түүнд баримтлах журмын талаар хэлэлцэж Отоглох цэгийн журмыг Өвөрхангай аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэв.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ