2021 оны 12 сарын 08
Ай ти эм аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг 2021 оны 10 сарын 28-30 ны өдрүүдэд зохион байгуулагдаж үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Хамгаалалтын захиргаа оролцлоо.Мөн арга хэмжээнд Өвөрхангай аймгийн удирдлагууд, БОАЖГ, ӨВ Аялал жуулчлалын холбоо, Орхоны хөндийн БЦГ ХЗ, Дэлхийн-өв СДГ ХЗ, Жуулчны баазуудын төлөөлөл оролцлоо.
Өвөрхангай аймгийг зорин ирж байгаа аялагч, жуулчдад нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор гар утасны uvurkhangai travel application бий болгож, үзэсгэлэнгийн үеэр сурталчлав. Уг арга хэмжээг БОАЖСайд Н.Уртнасан, дэд сайд Батбаяр, АЖХолбооны Ерөнхийлөгч Гантөмөр нар биечлэн ирж танилцаж хийж буй үйл ажиллагааг дэмжин сайшааж байгаагаа илэрхийлсэн. Сүүлийн хоёр жилд “Ковид 19” цар тахлын нөлөөгөөр гадаадаас ирэх жуулчдын тоо хязгаарлагдсан ч дотоодын амрагч, зорчигчдын урсгал их байсан. Тиймээс аялагч амрагчдын сэтгэл ханамжийн баталгааг хангах, тэднээс орж буй эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд uvurkhangai travel app чухал хувь нэмэр оруулах зорилготой,
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ