Орхоны хөндийн БЦГ-т 2021 оны 07 сарын 08 наас 10 сарын хооронд нийт аяласан 45975 иргэнийг түр нэвтрэх хураамжаар нэвтрүүлж,   13.417.500 төгрөгний түр нэвтрэх хураамж таслаж улсын төсөвт төвлөрүүллээ.  Наадмын амралтын өдрүүдэд Хүрхрээ, Төвхөн Хойд агуйтын хяналтын постоор ачаалал их байж өдөрт нэг постоор  200-300 машин нэвтэрч , 14 хоногт  нийт 8000 гаруй машинтай аялагч нэвтэрсэн байна.

 Дотоодын аялагчдын урсгал урьд оныхоос 10 мянган хүнээр давж байсны улмаас хог хаягдал ихээр хуримтлагдаж, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар нутгийн иргэд, бүлэг нөхөрлөлтэй хамтран хуримтлагдсан хогийг ачиж зайлуулах, устгах ажлыг тогтмол хийж гүйцэтгэлээ. Хогийн цэг болон зам дагуу хаягдсан, хуримтлагдсан 120 гаруй тн  хог хаягдлыг тээвэрлэн сумдын хогийн цэгт буулгалаа.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now