2021 оны 05 сарын 25
KFW төслийн хөрөнгө оруулалтаар Хүрхрээ, Төвхөн, Хархорин Орхон голын эрэг дээр отоглох цэгүүд баригдаж ашиглалтанд орлоо. Тус цэгт аялагчдын түр амрах сүүдлэвч, машины зогсоол, соруулдаг жорлон, хог ангилан хаях сав зэргийг байршуулж шийдсэн бөгөөд майхантай аялагчид хамгаалалтын бүсчлэл бүхий 360м2 талбайд майхантай хонох боломжийг бүрдүүлсэн юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ