БОАЖ-ын Сайдын 2020 оны А\599 тоот "2021онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах" тухай тушаалын дагуу 2021 оны 3-р сарын 15-наас 5-р сарын 6-нд Хамгаалалтын захиргаанаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ойн сангийн зөвшөөрөгдсөн бүсэд ойн цэвэрлэгээний ажил хийх сонгон шалгаруулалт зохион байгуулж   шалгарсан 10 н аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ойн цэвэрлгээний ажлыг зохион байгууллаа. 

   

Бат-Өлзий сумын Хий ам, Мухдаг, Мөст, Хөнөг,. Хүүхдийн асга, Төмөрт, Хамрын ам, Бугат зэрэг  газруудад нийт 120 га талбайд  ойн цэвэрлэгээг хийлгэн нийт хэрэглээний мод 3198м3 ,түлээ1432м3 бүгд 4630м3 мод бэлтгэгдэж Батөлзий сумын төсөвт хэрэглээ 41.714.480 төгрөг, түлээ 4.296.000  төгрөг нийт 46.010.480 төгрөг улсын төсөвт төвлөрүүллээ .

   

Цэвэрлэгээний ажилд ОХБЦГ-ын Бат-Өлзий сум дахь хэсгийн байгаль хамгаалагчид хяналт тавьж, цэвэрлэсэн талбайг Сум дундын ойн анги Бат-Өлзий сумын БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалагчид ,Цагдаагийн тасаг хамтран хүлээж авлаа.

   

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now