Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар дамжуулан байгаль орчноо хамгаалах, ёс уламжлалаа дээдлэх, хүүхдүүдийн сэтгэлгээг хөгжүүлэх, эх дэлхийгээ хайрлах зөв дадал төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг уралдаан 2020 оны 10 дугаар сарын 17 өдөр амжиллтай болж өндрөллөө.

Уралдаанд Орхон бүсийн  ЕБ-ын сургуулийн 11-12 р ангийн сурагчдын 25 илтгэл ирснээс 1-ийн даваанд 7 шилдэг илтгэлийг шалгаруулж, 2 даваанд шилдэг илтгэлийн эздийг урьж эцсийн шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.

Хархорин сумын 2-р сургуулийн 12г ангийн сурагч Б. Энхжин “Тогтвортой хөгжил, Нүүдэлчин малчин ардын уламжлалт соёлыг дэлгэрүүлэх нь биднээс шаардагдаж байна”

Хархорин сумын МГСС-ын 11а ангийн сурагч Х. Хулан “Монгол уламжлалт ёс заншлаа сэргээж, Байгаль орчноо хамгаалахад хүмүүс нэгдэх шаардлагатай ”

Хужирт сумын ЕБС-ын 11б ангийн сурагч Т. Дөлгөөн “БО хамгаалахад сэтгэл гарагах,  хог хаягдлыг бууруулах, Ахас дээдсийн үгийг сонсож амьдралд хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна” ,

Хархорин сумын МГСС-ын 12а ангийн сурагч М. Сайнзаяа “Тоомжиргүй үйлдэл БО-нд хортой сөрөг үйлдэл болон хувирдаг, БО-ныг хамгаалах нь энгийн зүйлээс л эхэлдэг, тэр бүхнийг анхаарч ханддаг болох хэрэгтэй ”

 

Хужирт сумын ЕБС-ын 12б ангийн сурагч Т. Энхжин “Байгаль эх бидэнд байгаа бүхнээ өгч байна, харин бид харамгүй ашиглачихаад эргээд байгалиа нөхөн сэргээх арга хайх нь зөв арга мөн үү? Хүн төрөлхтөний амьдрал сонголтон дунд амьдарч байна, Тэгвэл эрүүл сонголт хийж байхад байгаль орчин хамгаалагдаж ирнэ ”

Хархорин сумын Орхон сургуулийн 12б ангийн сурагч М.Баасанжаргал “Эхийн хайрыг байгаль эхийн хишигтэй зүйрлэж, хотын хөгжил- хог хаягдал- хүний буруутай үйл ажиллагаанаас БО доройтож байна. БО-ыг хамгаалахад олон гарц байгаа”

Бат-Өлзий сумын ЕБС-ын 12г ангийн сурагч Д. Янжмаа “Эмийг ургамал түүхдээ эмээгийн үг сургаалийг сонсож байгаль эхээ хамгаалах ухааныг сурч, хойч үедээ уламжлуулах шаардлагатай гэдгийг ойлгосон” зэргээр илтгэлээ уран тодоор илэрхийлнээр эхэий байруудад өрсөлдлөө.

Тэргүүн байр: Хужирт сумын ЕБС-ын 12б ангийн сурагч Т. Энхжин

Дэд байр: Хархорин сумын Орхон сургуулийн 12б ангийн сурагч М.Баасанжаргал, Хархорин сумын МГСС-ын 12а ангийн сурагч М. Сайнзаяа

Гуравдугаар байр: Хужирт сумын ЕБС-ын 11б ангийн сурагч Т. Дөлгөөн, Бат-Өлзий сумын ЕБС-ын 12г ангийн сурагч Д. Янжмаа

Тусгай байр: Хархорин сумын 2-р сургуулийн 12г ангийн сурагч Б. Энхжин, Хархорин сумын МГСС-ын 11а ангийн сурагч Х. Хулан нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдлаа.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now