2016-2020 оны хооронд Орхоны хөндийд хэрэгжиж байгаа /KFW/ БОЯБХ-УАӨДЗ төслийн санхүүжилтээр Байгаль хамгаалагчдын 5 байр баригдан ашилалтанд орж, 2019-2020 онд Аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хүрээнд Хүрхрээ Төвхөн, Хархоринд отоглох цэг баригдаж, ашиглалтанд ороход бэлэн боллоо. Дэд төслийн хүрээнд Төвхөний өгсүүр замын тохижилт,  соруулдаг жорлон 4, Хүрхрээд сувинерийн лангуу, мэдээллийн самбар, аялалын зам дагуух тэмдэг тэмдэглэгээ,  хориглох болон анхааруулах тэмдэг тэмдэглэгээ зэрэг тохижилт хийгдэж Орхоны хөндийн Аялал жуулчлалын жишиг бүс нутаг болох ажлууд хийгдсээр байна. Тус дэд төслийн гүйцэтгэгчээр Компас Саплай ХХК ажиллаж, зөвлөх үйлчилгээг давхар хариуцан ажиллаж байна.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now