Аялал жуулчлалын зөвөлгөөнийг 2019 оны 06 сарын 14 ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулаа.

Аймгийн БОАЖГ, Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Аймгийн аялал жуулчлалын холбоо, орхоны хөндий дахь газар ашиглагч нартай хамтран Аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, эвэнт арга хэмжээ, Аялал жуулчлалын амжилтын шалгуур, Жуулчны баазуудын стандартад хийсэн хяналт шалгалт, бохирын цооног, жорлон, хог хаягдалд тавигдах шаардлага, цаашид анхаарах асуудлаар, мөн Газрын тухай болон Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийгдэж, газар ашиглагч нарын асуусан асуултанд хариулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.