KFW төслийн менежер Nina Otto, Герман дахь KWF банкны төлөөлөгч Matthias, БОАЖЯ, БОЯБ-УАӨДЗ төслийн баг ажиллаа. Орхоны хөндийд Аялал жуулчлалын дэд төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалтанд Хүрхрээ дахь Хүрмэн чулуу нөхөрлөлийн гишүүдтэй уулзаж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа бэрхшээл мөн ололттой талуудын талаар асууж ярилцлаа. Мөн хамгаалалтын захиргаанд хүрэлцэн ирж байгууллагын үйл ажиллагаа, аялал жуулчлалын өнөөгийн байдал, хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн танилцуулга хийж, харилцан санал солилцлоо. Төслийн хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын бүсд хогны машин-2, бохир соруулах машин -1 ийг өгөх болсноо мэдэгдлээ.