Хөгжлийн зөвлөх Johann Eder-д БЦГ-аа танилцуулах аялал хийж байна.

Эхний аялалаар БЦГ-ын Түүх соёлын дурсгалуудыг үзэж танилцууллаа. Архангай аймгийн Хотонт сум- Дойт толгой-Хар балгас, Хашаат сум- Хөшөө цайдам-Өгий нуур, Бат-Өлзий сум- Төвхөн хийд гэсэн аялалын 3 маршрутаа танилцуулж цаашид аялал жуулчлал хөгжүүлэх, гадаад орны туршлагаас хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо. Хөгжлийн зөвлөх төслийн хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг гаргах, Монгол оронд зөвхөн зун, намраас гадна өвөл хаврын аялал жуулчлал хөгжүүлэх их боломж байгааг дурьдаж, гадаад орнуудад сурталчилан таниулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Хөгжлийн зөвлөх Johanтай БЦГ-аа танилцуулах 2 дахь аялал Улаан цутгалан чиглэлд хийж Орхоны хөндийн гол үзмэрүүдийг өвлийн цастай дүр төрхөөр танилцуулсан нь Монгол зөвхөн зун намартаа үзэсгэлэнтэй гэдэг ойлголттой байсан гадаад иргэний гайхшру