Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харъяа сумдуудад мэдээлэл солилцох уулзалтыг Хашаат, Бат-Өлзий, Хужирт сумдад амжилттай зохион байгууллаа. Уулзалтаар Хамгаалалтын захиргааны 2018 оны тайлан, Хог хаягдлыг ангилан ялгах, сэдэвт илтгэлүүд, Оролцогчдын дунд БО-ны сэдэвт Асуулт хариултын тэмцээн, Дардс шидэх хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, тэргүүлсэн 2 оролцогчийг шагнаж урамшууллаа. Уулзалтанд сумдын ЗДТГ, ИТХ-ын төлөөөлөгчид, багын дарга нар, төрийн байгууллагын албан хаагч нар, бүлэг нөхөрлөл иргэд хамарсан нийт 356 хүнд мэдээлэл өгсөн байна.