Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ITM үзэсгэлэнд Хамгаалалтын захиргаа 5 дахь удаагаа оролцлоо. Энэхүү арга хэмжээг  Монголын Аялал жуулчлалын холбоо, БОАЖЯ, Увс аймаг түнш аймгаар оролцож амжилттай зохион байгуулсан.

Үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн жуулчны бааз, зочид буудал, ресторан, гест хаус эрхлэгч иргэн ААН нийт 34 төлөөлөл оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилан таниулж, тур оператор компануудтай гэрээ байгуулан ажиллаа.  

Хамгаалалтын захиргаа тус үзэсгэлэнгийн үеэр ТХГН-т Газар ашиглагч иргэн ААН-үүдтэй газар ашиглах гэрээг шинэчилэн хийж, Тур оператор компаниудтай Түр нэвтрэх хураамжийг Ваучераар хийх гэрээг хийлээ. Нийт 17 ААН-тэй гэрээ хийсэн.

Үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн АЖХолбоо, БОАЖГ хамтран ААН-ын байрлах стэнтийн загварыг Онгоцны дотор байгаа мэтээр тохижуулсан нь энэ үзэсгэлэнгийн онцлог стэнтээр шалгарч шагнал гардан авлаа.