Илтгэлийн уралдаан 

2018 оны 12 сарын 12

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг илтгэлийн уралдаан  Орхон бүсийн ЕБС-ын сурагчдын 11-12 дугаар ангийн сурагчдын дунд “Орхоны хөндийд Миний” сум сэдвээр зарлагдаж бүсийн 5 сумын 17 хүүхэд 1-ын даваанд илтгэлээ ирүүлснээс 2-ын даваанд 5 шилдэг илтгэлийг шалгаруулж, шалгарсан хүүхдүүдээр илтгэлийг тавиулж эхний байруудыг шалгаруулж  шагнаж урамшууллаа.

Тэргүүн байранд: Хужирт сумын ЕБС-ын 12б ангийн сурагч Т. Болормаа. “Хог хаягдал хөндсөн сэдвээр”
Дэд байранд: Уянга сумын ЕБ-ын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Э. Нандин-Эрдэнэ “ Уул уурхайн зохисгүй ашглалт, байгаль орчин, ус бохирдуулагч, ашиг хонжоо хайгч, хойчоо бодохгүй муу үйл хийж байгаа томчуудыг шүүмжилсэн сэдвээр”
Гуравдугаар байранд: Хархорин сумын ЕБГС-ын 11а ангийн сурагч Д. Өлзий-Ундрал “ирээдүйн гэрэл гэгээлэг Хархорин сэдвээр”
Тусгай байранд: Архангай аймгийн Хашаат сумын ЕБС-ын 12б ангийн сурагч Т. Болормаа. “Хог хаягдал хөндсөн сэдвээр”
Бат-Өлзий сумын ЕБС-ын 11а ангийн сурагч Т. Цэдэвсүрэн “Орхоны хөндийн үнэ цэнэ ирээдүй хойчдоо үлдээх өв хөндсөн сэдвээр” оролцож шагналаа гардан авлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now