2018 оны 12 сарын 12
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаад хамтран Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Уянга сумдын ЕБС-иудын 8-р ангийн сурагчдын дунд “БАЙГАЛЬ, СОЁЛЫН ӨВӨӨ ХАМГААЛАХАД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ АСК тэмцээнийг Өвөрхангай аймгийн Хужирт суманд 10-р сарын 12нд зохион байгууллаа. Тэмцээнд 7 сургуулийн 7 баг өрсөлдөж, байгаль орчны сэдвээр дуу бүжиг, жүжигчилсэн тоглолт, асуулт хариулт, чөлөөт сэтгэлгээ сэдвээр өөрсдийн үзэл бодлыг илэрхийллээ.
Тус тэмцээнд:
• Тэргүүн байранд Хархорин сумын МГГС-ийн Саранчимэг багштай 8а анги
• Дэд байранд Хархорин сумын ЕБ-ийн II сургуулийн Ганчимэг багштай 8а анги
• Гутгаар байранд Хархорин сумын ЕБ-ийн Орхон сургуулийн Сумъяа багштай 8а
• Тусгай байранд Хужирт сумын Пүрэвдорж багштай 8а анги хамт олон шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ