2018 оны 07 сарын 04
БОАЖСайдын А/173 дугаар тушаалын дагуу хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжаар Өвөрхангай аймгийн Хархорин Хужирт, Бат-Өлзий суманд газар ашиглагч иргэн ААН, зочны гэрийн үйлчилгээ эрхлэгч иргэдийн ашиглаж буй жорлон, бохирыг цооног нэвчилттэй эсэхийг шалгалаа. Шалгалтанд 23 ААН, аялал жуулчлал эрхлэгч 3 нөхөрлөл хамрагдсан. Нөхөрлөл бүлгүүдтэй 5 удаагийн уулзалт хийж, Сайдын тушаалыг хэрэгжүүлэхэд анхаарах, авч хэрэгжүүлэх аргыг зааж, зөвлөн тусаллаа. Зөрчил гаргасан 3 ААН-д албан шаардлага 1 ААН-д албан тоот хүргүүллээ. Шалгалтыг Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, БОХУБ, байгаль хамгаалагч нар хамтран гүйцэтгэлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ