2018 оны 06 сарын 19
ЭКО АЗИ дээд сургуулийн захирал Адьяасүрэн ахлагчтай эрдэмтэдийн баг Хамгаалалтын захиргааны албан хаагч нартай Орхоны хөндийн БЦГ-ын 2014-2018 онд хэрэгжүүлсэн Менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд үнэлгээ хийж, Менежментийн үр ашигт байдлийн үнэлгээг хийлээ. МЕТТ үнэлгээ 77,3 хувьтай үнэлэгдлээ. Мөн 2018-2022 он хүртэл хэрэгжүүлэх Менежментийн төлөвлөгөөний анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Доктор Эрдэнэбаяр Миради программ ашиглах сургалтыг мэргэжилтэн байгаль хамгаалагч нарт хийж, Менежментийн төлөвлөгөө боловсруулахад БЦГ-ын хамгаалах үнэт зүйлийг тодорхойлох, үнэт зүйлсийн үнэлгээ, аюул заналын үнэлгээ, зорилго, шалгуур үзүүлэлт, амьдрах чадварын үнэлгээ,нөхцөл байдлийн дүн шинжилгээ, зэрэг гол зүйлсийг тодорхойлоход хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар хамтран ажиллаа.
Мөн 6 сарын 12 ны өдөр 2 дах удаагийн уулзалт хэлэлцүүлгийн зохион байгуулаа. Хэлэлцүүлэгт харьяа 5 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Дэлхийн Өв СДГ-ын Хамгаалалтын захиргаа, Хархорин музей, Эрдэнэзуу музейн төлөөлөл оролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ