2018 оны 05 сарын 30
Байгаль хамгаалагчид өөрсдийн хариуцсан хамгаалж байгаа газар нутагтаа ойн хортоны судалгааг 2018 оны 05 сарын 17 аас 20 ны хүртэл хийж гүйцэтгэлээ.
Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Хужирт сумдын ойн санд хортон тархаагүй. Хархорин сумын Орхон, Нарийнхүр багт 3000-3500 га, Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутагт ойн хортон их хэмжээтэй гарсан бөгөөд устгал хийлгэх саналаа Өвөрхангай аймгийн БОАЖГазар, БОАЖЯамны Ой судалгаа хөгжлийн төвд хүргүүлсэн.
Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид 2018 оны 05 р сарын 22-23 ны хооронд Этүгэн-Улаач Төрийн бус байгууллагатай хамтран Хархорин сумын Мойлтын ам, Хангай овоо орчим өрөөсгөл хүр эрвээхэйн авгалдайн тархалттай газраар явж Тебуконазолын уусмалаар устгалын ажил хийж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ