2018 оны 05 сарын 03
Хархорин зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг түшиглэсэн түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг дэмжинэ гэсэн Засгийн газрын зорилтын хүрээнд Хархорин сумын Засаг дарга, мэргэжилтнүүд, Эрдэнэ зуу музейн дарга, Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн хамтран Эрдэнэзуу Хархорин музейн тохижилт, авто зогсоолыг байгуулах газар дээр уулзалт хийж, саналаа солилцлоо.
(1).jpg)
.jpg)
.jpg)
Музейн захирал Төмөрбаатар энэ жил тус газар стандартын дагуу ариун цэврийн байгууламж барихаар төсөв хөрөнгө шийдвэрлүүлсэн тухайгаа илэрхийлсэн. Хархорин ЗДТГ-аас худалдаа эрхлэгч иргэдийн худалдааны байруудыг нэгдсэн хаяг, нэр ижил нүүр, ар талаас харагдах байдлын сайжруулж мэдээллийн самбарыг хийж тохижуулахад худалдаа эрхлэгч нартай хамтран ажиллахаар шийдвэрллээ. Цаашид 2014 онд гарсан зураг төслийн дагуу аялал жуулчлалын төв цогцолбор байгуулах санал, зайлшгүй шийдвэрлэх бэрхшээлийн талаар саналаа албан тоотоор нэгтгэлээ.
.jpg)
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ