Хамгаалалтын захиргааны албан хаагч нар Хархорины мэдээллийн төвөөс Архангайн зам хүртэлх хашааг шинэчлэн барих тохижилтын ажлыг 14 хоногт хийж гүйцэтгэлээ. Зурвасын хашаанд 95 ш нарс , 45 ш өрөл, 45 ш голт бор зэрэг гоёлын мод тарьсан. Энэ тохижилтын ажилд нийт 7 сая гаруй төгрөг зарцуулаад байна.

 Мод тарих ажилд хамгаалалтын захиргааны албан хаагч нар бүрэлдхүүнээрээ оролцож, Хархорин сумын ГСЕБС-ын 12 а ангийн сурагч нар оролцлоо. БОЯБХ-УАӨДЗ төслөөс хөрөнгө оруулсан машин, багаж төхөөрөмжийг ашигласан нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ашиг тусаа өгч байгаад талархаж байна.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now