2017 оны 02 сарын 07
Хархорин сумын сумын дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран Нарийн хүр багийн нутгаар хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ухуулга сурталчилгаа хийж ажиллаа.
Хамтарсан шалгалтаар тус багийн иргэн Н.Энхбат ТХГНутгаас зохих зөвшөөрөлгүйгээр малын саравчны мод бэлтгэсэн зөрчил илэрсэн тул байгаль экологид учруулсан хохирлыг тогтоолгон / үнэлгээ 845 460 төгрөг / Хархорин сумын Сум дундын цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох материалыг өгөөд байна.
Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Бат-Өлзий сумын ЗДТГазрын байгаль хамгаалагч Д.Пүрэвтогтох, хамгаалалтын захиргааны Бат-Өлзий сумын Хамар хариуцсан байгаль хамгаалагч Ш.Баасансүрэн, Орхоны эх хариуцсан байгаль хамгаалагч, байцаагч Д.Дүгэрдорж, Ханбаян хариуцсан байгаль хамгаалагч Х.Чулуунбат, Хүрхрээ хариуцсан байгаль хамгаалагч М.Мөнхдалай нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус сумын ТХГНутаг болох Могойт, Бага Мойлт, Их Мойлт, Хөнөг, Бугат, Төмөрт, Хамар, Улаан ам, Хурцат, Бөөрөг зэрэг газруудад нутаглаж байгаа 34 өрхийн 124 иргэнд Ойн тухай хуулийн мэдээлэл өгч, хууль бусаар мод бэлтгэхгүй байхыг ухуулан сурталчилж ажиллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ