2016 оны 11 дүгээр сар 14-19 өдрүүдэд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын СТЕП төслийн  санхүүжилтээр Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны Аялал жуулчлал, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ч.Суурьтогтох  “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ” сургалтанд хамрагдан сургагч багшийн гэрчилгээ авлаа.

Сургалтаас олж авсан мэдлэг:

  • Аялал жуулчлалын өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага
  • Насанд хүрэгчдэд боловсрол олгох сургалтын арга зүй
  • Орон нутгийн аялал жуулчлалын маркетинг сурталчилгаа
  • Жуулчны хүлээлт ба үйлчилгээний чанар, сэтгэл ханамж
  • Аялал жуулчлалын үйлчилгээний менежмент, стандарт
  • Аялал жуулчлалын байгууллага ба орон нутгийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа
  • Харилцаа ба хандлага
  • Хоол ундны зохицол, технологи ба цэс
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлал, чиг хандлага
  • Аялал жуулчлалын эрсдэлийн менежмент
  • Аялал жуулчлалын эвент арга хэмжээг зохион байгуулах

Цаашид төлөвлөж хийх ажлууд:

Хамгаалалтын захиргааны түвшинд

Төлөвлөгөөт ажлууд

Хугацаа

Хариуцах эзэн

Төсөв, санхүү

1

Орхоны хөндийд аялал зохион байгуулдаг туроператоруудтай уулзалт зохион байгуулж, ТХГН-т түр нэвтрэх хураамжийг ваучераар тооцох болон аялал зохион байгуулах хамтарсан гэрээ хийх

2017 оны 3 сар

Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, аялалын туроператор

300,000

2

Хариуцан хамгаалдаг 6 сумын удирдах ажилтнууд, Архангай, Өвөрхангай аймгийн БОАЖГазрын аялал жуулчлалын мэргэжилтэн, Дэлхийн Өв Орхон голын нүүдэлчид ТББ-тай хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах

2017 оны 5 сар

Аймгийн БОАЖГ, Орхоны хөндийн БЦГХЗ,

Орон нутгийн удирдах ажилтнууд

450,000

3

Жуулчны бааз, үйлчилгээний байгууллагуудад үйлчилгээний сургалт зохион байгуулах

2017 оны 6 сар

Хамгаалалтын захиргаа, Аймгийн МХГазрын эрүүл ахуйн байцаагч

300,000

4

Ул мөргүй аялацгаая уриан дор Орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран хог хаягдлыг бууруулах арга хэмжээ зохион байгуулах

2017 оны 6, 9 сар

ДӨ-Орхон голын нүүдэлчид ТББ, Хамгаалалтын захиргаа, Орон нутгийн захиргаа, Төсөл хөтөлбөр

500,000

5

Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчидтэй хэлэлцүүлэг хийх, үйл ажиллагаа эрхлэх, байгаль хамгаалах, хог хаягдал, отоглох цэгүүдийг хариуцуулах гэрээ байгуулах

2017 оны 7 сар

Хамгаалалтын захиргаа, Орон нутгийн удирдлага, аялал жуулчлалын бүлэг нөхөрлөл

200,000

6

Уул овооны тахилга, эсгийний, сарлагийн баяр, Хүрхрээний ханан мөсний авиралт зэрэг эвент арга хэмжээг хамтран зохион байгуулах

2017 оны 6,7,8,12 сар

Хамгаалалтын захиргаа, Орон нутгийн удирдлага

1,000,000

7

Аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжийг судлах. /байгаль цаг уур, ан амьтадын амьдралын хэв шинж, нүүдэлчдийн онцлог зан үйлүүдийг хуанлий хөтлөн нарийвчилсан судалгаатай болох/

2017 он /Тогтмол/

Байгаль хамгаалагчид, мэргэжилтэнүүд

350,000

8

Орхоны хөндийд аяласан аялагчдын судалгаа авах, нэгтгэж дүгнэх

2017 оны 10 сар

Хамгаалалтын захиргаа, Музейнүүд, БОАЖГазар

-

БОАЖЯам ТХНУГ-ын түвшинд

1

ТХГН-ын тухай хуулийг шинэчлэн батлуулах

/Нэвтрэх хураамжаас олсон орлогыг ТХГН-т, аялал жуулчлалд зарцуулдаг болгох эрх зүйг шийдвэрлэх/

2

ТХГН-т газар ашиглах түр журмыг шинэчлэх

3

ТХГН-ын аялал жуулчлалд, хог хаягдалд зарцуулах зардалыг төсөвт суулгах

4

Ижил төстэй ОУБайгууллагуудад туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now