ТЕНДЕРИЙН УРИЛГА

2016 оны 11 сарын 02

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32-р зүйл, БОНХАЖСайдын 2015 оны 12-р сарын 04-ний өдрийн “2016 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/415 дугаар тушаалыг үндэслэн Орхоны хөндийн БЦГ-ын ойн сангийн зөвшөөрөгдсөн бүсэд /Бат-Өлзий сум Могойт/ мэргэжлийн эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн дунд ойн цэвэрлэгээний ажил хийх тендерт оролцохыг урьж байна.

Жич:
Тендерт оролцогчдын материалыг 2016 оны 11-р сарын 10-ны 15 цаг хүртэл Өвөрхангай аймаг Хархорин сум, Ганган Орхон баг Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаанд хүлээж авна.

Харилцах утас: 98268620, 99889059, 88323006

Ойн цэвэрлэгээний тендерт бүрдүүлэх материалын
жагсаалт

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
2. Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар
3. Техникийн хүчин чадал
4. Ажиллах хүчний чадавхи
5. Мэргэжлийн ойн инженерийн дипломын хуулбар
6. Өмнө хийсэн ойн аж ахуйн арга хэмжээний тайлан
7. Өөрийн тарьц суулгацтай эсэх
8. Тендерт оролцох тухайн аж ахуйн нэгжийн албан хүсэлт

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now