2016 оны 11 сарын 01
МУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдрийг Хархорин сумын Засаг даргын тамгын газраас зохион байгууллаа. Энэ өдрөөр “Тод ундарга”ХХК-ны 250сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар захын хажууд барьж гүйцэтгэсэн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд албан хаагчдыг оролцуулан 1050 ширхэг хайлаас модны суулгацыг тарьлаа.
Мод ургуулах хөдөлгөөнд ОХБЦГХЗахиргаа, Хас банк, Соёлын төв, Цагдаагийн хэлтэс, сум дундын Прокурорын газар, Сум дундын шүүх, Нийгмийн даатгалын тасаг, Нэгдсэн эмнэлэг, “Орхон цогцолбор” ЕБС, БЭХ хоршоо, 1,2,3,4,5-р цэцэрлэгүүд, ЭБЦДҮС”ТӨХК, ЭБЦТҮС”ТӨХК, ОБА-ны 45-ранги, ОХСГДӨХЗахиргаа, ШШГА, ГСЕБС, ЗДТГ зэрэг байгууллагуудын 400 орчим албан хаагчид оролцож мод тарьлаа. Хамгаалалтын захиргааны хамт олон Хархорин сумын цэцэрлэгт хүрээлэнд 60 ширхэг хайлаас мод тарьлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ