2016 оны 11 сарын 01
БОАЖСайдын 2016 оны 08-р сарын 26-ны өдрийн А/17 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ОХБЦГ-ын хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, сумдын БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нар хамтран эргүүл, хяналт шалгалтын ажлыг хийж хууль эрх зүйн мэдээ мэдээлэл өгч, санамж тараан ажиллаа.
Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжаар 2016 оны 09 сарын 07-12 ны өдрүүдэд Бат-Өлзий сумын Могойт, Мойлт, Хамар, Хөнөг, Мухдаг Улаан аманд ойн дагалт баялаг ашиглагч иргэдэд хяналт шалгалт хийх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг бууруулах арга хэмжээ авах, иргэдэд ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг олгох зэрэг ажлыг зохион байгууллаа.
Бат-Өлзий сумын нөхөрлөлүүд хариуцсан газар нутгаа хашиж хамгаалснаар самрыг хугацаанд нь түүх арга хэмжээ авч хамгаалалтын захиргаатай хамтарч ажиллаа.
Мөн сумын ИТХ-ын дарга М. Жамъяншарав, Засаг дарга Н. Баттулга болон сум дундын Ой ангийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж ойд самар түүж байгаа иргэдэд ахуйн хэрэгцээний эрхийн бичиг олгох ажлыг гүйцэтгэх, байгаль хамгаалагч нарын бензин шатахууны зардал, постонд ажиллах мэргэжилтнүүдийн хуваарийг гаргаж, зардлыг сумын төсвөөс шийдвэрлүүлээ.
Байгалийн дагалт баялаг ашигласны эрхийн бичгийг 09 сарын 10-аас иргэдэд ахуйн зориулалтаар ТХГН-т олгох ажлыг зохион байгуулснаар нийт 200 эрхийн бичиг олгож орон нутгийн төсөвт 2,5 сая төгрөг төвлөрүүлсэн.
Засгийн газрын 2014 оны засгийн газрын 43-р тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Архангай аймгийн Хотонт сумдын ИТХ-д Байгалийн нөөц ашиглалсаны төлбөрийн орлогоос ТХГН-т тодорхой хувийг зарцуулах эрхийг олгох тухай албан тоот, Засаг дарга нарт “Хамтран ажиллах гэрээ”-г хүргүүллээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ