БОАЖСайдын ирүүлсэн албан даалгавар, Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу 2016-08-22 оос 24 ний өдрүүдэд Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хархорин сумын Баян зүрх хайрханы Бэлчирийн даваа, Балхын хоолой, Хөх хад зэрэг газруудад самар түүхээр ирсэн болон самар түүж байгаа иргэдэд хууль журмыг танилцуулан нэн даруй уулнаас буух шаардлага тавьж ажиллаа. Самар  түүхээр ирсэн 50 гаруй иргэнийг буцааж, ууланд отоглосон 60 гаруй иргэнийг уулнаас буух шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх анхааруулга өглөө.

Самарчид их цугласан чиглэлийн замд хяналтын пост гаргах ажлыг сумын Засаг даргатай ярилцан зохион байгуулж төсөв санхүү, гэр, эд материалын асуудлыг шийдвэрлэлээ.

Самрын болц бүрэн болсон одоогийн нөхцөлд “самрын хориог тавих хугацаа орой байна” гэж тэнд ирсэн иргэн бүр  хэлж байлаа. Цаашид самрын болцыг, урьдчилан судлах, сум орон нутаг, холбогдох байгууллага мэргэжилтнүүдээс санал авч самрын хорио цээрийн хугацааг тогтоох нь амьдралд нийцтэй болохыг албаны  хүмүүс ч ярьсаар байна.

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар Хархорин сумын байгаль хамгаалагч нартай хамтран Хархорин сумаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг шалган  хяналт шалгалтыг байнга  тогтмол хийж ажиллаж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now