08-р сарын 08-09 өдрүүдийн үргэлжилэн орсон борооны улмаас Орхон голын усны түвшин 372см буюу үерийн аюултай түвшин (230см)-ээс 142см давж Нэн аюултай түвшинд хүрч үерлэлээ.

Үер буусны улмаас хашаа, байшин усанд автаж, мөн голын усанд суусан гэх 5 удаагийн дуудлага ирж, тус сумын Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, усанд автсан 2 хашаа, 1 гэр, 3 автомашин, 9 иргэнийг аюулгүй болгожээ.
Хархорин сумын Хорихын Жуулчны баазад иргэн Б-ийн гэр, Нарийн хүр багийн Таван салааны гарамд малчин Б, Б нарын 2 гэр, Эрдэнэ толгой багийн Арцат 21 дүгээр гудамжийн 12 тоот хашаа усанд автсан, Эрдэнэ толгой багийн Сайрын хогийн цэгт мотоциклтой хүн, 60 гаруй хонь усанд боогдож сумын Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, аюулгүй болгожээ.
Орхон голын усны түвшин одоогоор 272см хүрч “АЮУЛЫН” түвшинг давж зарим газраараа эргээ халин үерлэж байна. Цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа тул Орхон голоор морь болон машин техникээр гарахыг түтгэлзэж, голын ойр орчимд байрлаж, буудлахгүй байх, тухайн голын ай сав орчмоор буудалласан ард иргэд ОНЦГОЙ АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now