2016 оны 08 сарын 12
Өгий нуурын урсац, усны чанарыг сайжруулах төслийн хүрээнд Монгол Японы эрдэмтэн судлаачдын баг Өгий нуурын гол тэжээлийн муж болох Орхон, Хөгшин Орхон голуудын чанар найрлага, бохирдол, түүний шалтгааныг судлан 2 хэсэг баг болж 8 сарын 05-08 өдрүүдэд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчидтай хамтран судалгаа хийж ажиллаа.
Судалгааны дүнд Орхон голын усны бохирдолын зэргийг тодорхойлж бохирдуулагч гол хүчин зүйлс болох уул уурхай, суурьшилын бүс, мал аж ахуй, газар тариалангийн экологийн хор хохирлын нөлөөг тооцож гаргах юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ