2016 оны 08 сарын 12
БОНХАЖЯ, "Wetlands international" олон улсын байгууллага “Монгол улс дахь нутгийн иргэдэд түшиглэсэн намаг хамгаалах, ухаалаг ашиглах стратеги” семинарыг Өвөрхангай аймгийн Хар хорин суманд 07 сарын 26-29 өдрүүдэд зохион байгууллаа.
Семинарт байгаль орчны олон улсын байгууллагын эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлснээс гадна Архангай аймгийн Өгий нуур сумын Өгий нуурын өнөөгийн байдал, Хашаат сумын Номгон багийн багийн малчин Чимэдцэрэнгийн намгийг хамгаалж, хөв байгуулсныг үзэж туршлага солилцлоо.
Тус сургалтанд ОХБЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид оролцож хүлэрт намгийн байгальд үзүүлдэг ач холбогдол, олон улсад хамгаалж байгаа арга туршлагын талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон.
Мөн монгол оронд хүлэрт намгийн судалгаа шинжилгээний ажлыг явуулж, хамгаалалтын менежментийг боловсруулах шаардлагатай гэж үзжээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ