2016 оны 08 сарын 12
Ойн дагалт баялгийг ашиглалтын хугацаа болоогүй үед зохих зөвшөөрөлгүйгээр түүх, худалдах, худалдан авахгүй байхыг хамгаалалтын захиргаанаас ард иргэдэд анхааруулж орон нутгийн телевиз, захын узелээр хуулийн сурталчилгаа явуулж байна.
Түүнчилэн Хархорин сумын ТХГНутаг болох Орхон багийн иргэд, байгаль орчныг хамгаалах бүлгүүдтэй хамтран иргэдэд мэдээлэл өгөх самбаруудыг ойн сан бүхий газруудад байрлуулаад байна. Тус ажлыг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Наранхүү, Этүгэн улаач ТББ-ын тэргүүн Түвшинбаяр нар голлон зохион байгуулж хяналт тавьж ажиллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ