2016 оны 08 сарын 11
Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулсан Эрдэм шинжилгээний бага хуралд дараах эрдэмтэн судлаачид оролцон илтгэлүүдээ тавьлаа.
1. С. Шийрэв-Адъяа-ШУА-ын Газарзүй Гео экологийн хүрээлэнгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан Доктор, дэд профессор “Орхоны хөндийн Нүүдлийн МАА-н бэлчээр ашиглалтын өлгий ба өнөө үе дэх өөрчлөлт”
2. Н.Баатарбилэг,- МУИС-ын Хэрэглээний ШУ, Инженерчлэлийн сургуулийн захирал доктор, профессор Их эзэнт гүрний үеийн уур амьсгалын түүх, Монголчууд хүчирхэг байхад уур амьсгалын үзүүлсэн нөлөө
3. Ч.Сономдагва - МУИС-ын Хэрэглээний ШУ, Инженерчлэлийн сургууль, Хүрээлэн буй орчин судлалын профессорын баг Хархорин сум орчмын Орхоны хөндийн хөрсний судалгаа
4. Ч.Жавзан- ШУАкадеми, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн ЭШАА, доктор Орхон голын савын эхэн хэсгийн рашааны судалгаа
5. Орхон гол түүний цутгалуудын усны чанарын судалгаа
6. Н.Сарангарав- ХААИСургууль, Агроэкологийн сургуулийн багш, судаачдын баг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газарт тогтвортой хөгжлийн чиг хандлага бүхий аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал
7. Ц. Бямба-Эрдэнэ БХИС-ын батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Цэргийн түүх судлалын төв ЭШАжилтан Харбалгас хотын археологийн судалгаа
8. Ж. Цамбагарав Хархорум музейн ЭШАжилтан Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь Хорхорум музей
9..Р. Амартүвшин - Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны БНМ хариуцсан Ахлах мэргэжилтэн Орхоны хөндийн БЦГ-ын гамшгийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ, судалгаа
10. Ж. Пүрэв - Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны СШМС хариуцсан мэргэжилтэн ОХБДГ- хийсэн Янгир ямааны судалгаа
11. Д. Эрдэнэчимэг- Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны ХХХШ хариуцсан мэргэжилтэн ОХБЦГ Ургамалжилтын судалгаа Хархорин сумын жишээн дээр
12. Ч.Догсом- Дэлхийн өв-Орхоны хөндийн соелын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Соёлын өвд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийн судалгаа
13 . Ч. Суурьтогтох - Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны АЖМС хариуцсан мэргэжилтэн Орхоны хөндий дэх аялал жуулчлалын өнөө ба ирээдүй илтгэлүүд тавигдаж арга хэмжээнд хүрэлцэн ирсэн мэрэгжил нэгт хүмүүсийн талархалыг хүлээсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ