Ойн баярын хөтөлбөрийн дагуу Гэрэлт хөшөөний нээлтийн ёслол, Баярын хурал хүндэтгэлийн арга хэмжээ, шагнал гардуулах ёслол, Баярын концерт, "Орхоны хөндий байгаль, түүх соёлын өлгий нутаг" эрдэм шинжилгээний бага хурал, хүндэтгэлийн хүлээн авалтыг амжилттай зохион байгууллаа.
         Ойн арга хэмжээнд ОХБЦГ-ын үүсгэн байгуулагчид, үе үеийн удирдлагууд, албан хаагчид, эрдэмтэн судлаачид, харъяа сумдын удирдлагууд, хамтран ажилладаг ААН, байгууллагуудын төлөөлөл, нөхөрлөл бүлгүүдийн гишүүд нийт 140 гаруй хүн уригдан, хүрэлцэн ирж оролцлоо.

 Хамгаалалтын захиргаанаас тус захиргааг үүсэн байгуулахад хувь нэмрээ оруулсан 2004-2008 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга байсан Б.Эрдэнэбилэгт, ХНБЦГ-ын анхны дарга байсан  Г. Зундуй, Хамгаалалтын захиргааны дарга байсан Д. Баярмаа нарт хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг мөнгөн аяга, идээний дээжийг өргөн барилаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now